Dec 20, 2013

Инээмсэглэлийн ач тус




Инээмсэглэл үнэ төлбөргүй атлаа ихийг бүтээдэг. Тэрээр авч байгаа хүнийг баяжуулж , баярлуулдаг ба харин өгч байгаа хүнийг ер үгүйрүүлж хоосруулдаггүй. Инээмсэглэл нь хоромхон зуур болж өнгөрөх авч заримдаа насан туршид мартагддаггүй .
Инээмсэглэл нь орон гэрт аз жаргал авчирч , ажил хэрэгт тус дөхөм болно, бас үерхэл нөхөрлөлийг ч бэхжүүлнэ. Инээмсэглэл бол ядрахад амралт , гуниглахад гэрэл гэгээ , зовоход эм тан болдог. Инээмсэглэл нь худалдагдахгүй , гуйгдахгүй , зээлэгдэхгүй бас тэгээд хулгайлагдахгүй . Учир нь тэр өгөөмөр сэтгэлийн дотор байдаг зүйл . Ингээд та хүмүүст таалагдахыг хүсвэл инээмсэглэл хайрлаж бай. 
Инээмсэглэл бол хүний нийгмийн амьдралын явцад бий болсон нэгэн хөдөлгөөн юм. Энэхүү хөдөлгөөн нь амаар ярилцахаас илүү хүчтэй. Инээмсэглэл бол * би та нарт хайртай * , *Би аз жаргалтай байна* , * Би баяр бахдалаар дүүрэн байна* гэсэн утгыг илэрхийлдэг ажээ.
ИНЭЭМСЭГЛЭЛИЙН Ид ШИд
Инээмсэглэлд ид шид бий . Сайхан тэнгэрийг гийгүүлж чадна. Сэтгэл санааг өргөнө. Орчний хүмүүст нөлөлнө , өөрийг чинь өөрчилнө.
Хүний нүүр сахал хусах юм уу , будахад зориулагдаагүй. Бурхан таныг инээмсэглэж бай гэж нүүр заяасан юм.
ИНЭЭМСЭГЛЭЛ ДОТНО ХАРИЛЦААГ ТӨРҮҮЛдЭГ
Бид өдөр тутам найз нөхөд, орчин тойрныхоо хүмүүстэй харилцаа холбоотой байдаг. Энд голчлон энгийг харилцаа зонхилох бөгөөд үүнд таны гадаад төрх байдал , харилцан ярилцагчийг дэмжсэний илэрхийлэл байх болно. Ялангуяа инээмсэглэл нь харилцааг дотно найрсаг уур амьсгал хүргэж , богино хугацаанд харилцан ойлголцоход чухал нөлөөтэй. Гэхдээ инээмсэглэлийг ярилцаж буй сэдвийн утга санаа, харилцагчийн сэтгэл санааны байдалд тохируулах хэрэгтэй.
ИНЭЭМСЭГЛЭЛИЙН ЦААдАХ ҮНЭН
Австрали болон Английн сэтгэл зүйчдийн үзэж байгаагаар хүний тархи инээмсэглэлийн үнэн эсэхийг маш хялбархнаар мэдэж чаддаг ажээ. 19-р зуунд Францын нэгэн эрдэмтэн хүмүүсийн нүүрэнд электрод суулгаж туршилт хийжээ. Уг туршилтаар хэрвээ хүн үнэнээсээ инээмсэглэвэл нүдийг тойрог байрлах булчингууд идэвхтэй ажилладаг болохыг тодорхойлжээ.
Мөн эрдэмтэд нүдний хөдөлгөөнөөр тэр хүнийхээ сэтгэл зүрхнээсээ инээмсэглэж буй , үгүйг нь мэдэж болохоор нэгэн туршилт хийжээ. Энэ туршидтанд оролцсон 100 хүний 35 нь баяр баясгалантай байх үедээ харилцагч хүнийхээ нүдрүү эгц харан ярж байлаа. Харин сэтгэл нь тавгүй уйтгар , гунигтай байгаа хүн эсрэг хүнийхээ нүдрүү аль болох харахгүй байлаа.

Намайг битгий уйлуул


Surguuliinhaa shine jiliig gaihaltai ongorvvllee :)


Ta bvhendee ailchlan irj bui shine onii gal haluun mendiig hvrgey